97 5b
2011-03-30
Бие даалт

Ангилал: Бие даалт


ӨВӨЛ Алсын салхи жихүүхэн амьсгалаар тас няс хийхэд Алтан дэлхийн уул тал мөнгөн хуягийг өмсөнө Өвлийн шөнө тэнгэрийн одод оч мэт гялалзахад Уудам талд жинчин хүний дуулах яруу Өндөр уулын оройд будан хүдэн зугаацаад Өргөн талын хөндий нүд гялбам мэлцийхэд Бэлчээрт гарсан малууд соргог үсийг гялалзуулан буцахад Идэр залуу малчин түүнийг хураан исгэрнэ Өндөр газрын хүйтэн тасхийм тасхийм, ясхийм ясхийм Монголын залуус нүүрээ цогтой, нүдэндээ галтай Зургаан мичид орой дээр, зулын гэрэл хажууд Хөгшид өвгөд галыг базаан, хуучин үгсийг ярилцана Өвөл, хавар, зун, намар дөрвөн ул...

2011-03-30
Бие даалт

Ангилал: Бие даалт


НАМАР Намрын шар нар над дээр, чам дээр тусна Найган найгах улиралд нь бид бас найгана Буга хандгай урамдаж уул усыг баясгахад Үхэр шар мөргөлдөн малчин хүнийг зугаацуулна Сайхан огторгуйн дунд нимгэн цагаан үүл нүүхэд Идэр залуус алс газрыг сонирхон сурахаар одно Тунгалаг мөрөн зөөлөн зөөлнөөр дув дуугүй урсахад Түүний дотроо саран мишээж янагийн үлгэрийг сэмээр өгүүлнэ Өглөөний хяруу сувдын адил гялтгана бууралтахад Гадаа сойсон морь бүг бүг бөн бөн чичирнэ Гэрийн эзэн эртлэн, үнэг чоныг гөрөөлөхөөр одоход Эхнэр хүүхэд аарц нэрж, түүнийг хүлээнэ Урьхан хонгор салхи өвс м...

2011-03-30
Бие даалт

Ангилал: Бие даалт


ЗУН Цагийн сайхан зуны эхэнд Газрын сайхан хангайн нуруунд Хөхөө шувуу урьхнаа донгодох үес Энэхүү дэлхий юутай сайхан тааламжтай Ногооны униар огторгуй тулж зэрэглэн мяралзахад Хүлэг морь урт янцгааж төрсөн нутгийг зүглэнэ Цэцгийн хур дэлхийн нүүрийг угаахад Залуу хүмүүсийн сэтгэл сэргэж бие биеэ бодно Үзэсгэлэнт уул, тунгалаг ус зуны цагт тэгш Эрийн гурван наадам монголын манлай баясгалан Хүүхэд багачуудын гийнгоолох дуу хөндий талд яруу Хурдан морины яралзан ирэх нь хүн бүхний бахдал Уудам талд наадам цэнгэлийн аялгуу зөөлнөөр цуурайтна Хээр хөдөөд таван хошуу мал дураараа бэлчинэ Өрх б...

2011-03-30
Бие даалт

Ангилал: Бие даалт


ХАВАР Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар Монголын сайхан оронд жил жил дэлгэр Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр Өвсний соёо ногоороход морь мал ханагар Холхи нар ойртож хасын цас хайлахад Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэднэ Хөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санан Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодоход Гэртээ суусан малчин түүнийг чанга уярна Хажуу дахь ууланд горхи булаг хоржигнон урсахад Хаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлнэ Эелдэг урьхан амьсгал ариуханаар үнэртээд Эрт эдүгээг бодогдуу...

Бзд-ийн 97-р сургуулийн 5б анги хамт олон

Сүүлийн бичлэгүүд

. видео бичлэг
. видео бичлэг
. видео бичлэг
. видео бичлэг
. шүлэг
. сурган хүмүүжүүлэх уншлага
. хэрэглэгдэхүүн
. хэрэглэгдэхүүн
. тест
. sudalgaa
. тест
. Бие даалт
. Бие даалт
. Бие даалт
. Бие даалт

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. 84 сургууль
. Сэргэлэн

Найзууд

. Нар өвөртөлсөн уул

Хуудас: 1 » Нийт: 1
Өмнөх | Дараагийн